Алсын хараа
Эрхэм зорилго
Алсын хараа
Шунхлай Групп нь хөрөнгө оруулж буй салбарынхаа тэргүүлэх стандартыг тогтоох зорилгоо тууштай удирдлага болгоно. Инновац, тогтвортой байдлыг эрхэмлэн, шинэ хил хязгаарыг давах нөлөөллийг бий болгоно.
Эрхэм зорилго
Бид үйлчлүүлэгчдийнхээ өнөөгийн хэрэгцээ, маргаашийн шаардлагад бүрэн нийцсэн тэргүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийг тууштай эрмэлзэнэ. Бид ажилтнууддаа болон нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох замаар өсөлтийг хангана.
Үнэт зүйлс
- Шударга зарчим, өөриймсөг хандлага:
Бид ухамсрыг дээдлэн, ёс суртахууны өндөр стандартыг үйл ажиллагаандаа баримтална. Бид чин шударга зарчмыг удирдлага болгон, үйл ажиллагаагаа нээлттэй ил тод, тууштай явуулах үүрэг хариуцлагыг хүлээж, бизнесийн бүхий л талбартаа тэргүүлэх чанарыг бүтээнэ.
- Манлайлал, инновац:
Бид мятаршгүй тэмүүллээр жигүүрлэн, анхдагч үзэл санаагаар хошуучилна. Бид Байгаль орчин, Нийгэм, Засаглахуйн ач холбогдлыг эн тэргүүнд тавина. Бид танин мэдэх эрмэлзэл, бүтээлч чадвараараа боломжийн хязгаарыг тэлэн өргөжүүлж, шинэ хил хязгаарыг нээнэ. Манлайлагчдынхаа хувьд бид амжилтын амин түлхүүр болсон шинэ санал санаачилгыг хөхүүлэн дэмжиж, эерэг өөрчлөлтийг сэдэлжүүлэн зална.
- Хамтын ажиллагаа, Багийн сэтгэлгээ:
Төгөлдөржилтийг эрхэмлэх бидний эрмэлзэлд хамтын ажиллагаа болон багийн сэтгэлгээ голлох ач холбогдолтойг бид хүлээн зөвшөөрнө. Багийн гишүүн бүрийн онцлог ур чадварыг үнэлснээр хамтдаа бүтээж, хамтран ажиллана. Хамтын ажиллагааны таатай орчинг бүрдүүлэх замаар хамтын оюун ухааныг ашиглаж, хувь хүн бүр хамтын амжилтад хувь нэмрээ оруулдаг соёлыг хэвшүүлэн, нийтлэг зорилгоо хэрэгжүүлнэ.
- Хүнлэг чанар, анхаарал халамж:
Бид хүнлэг чанар, анхаарал халамжийг үнэт зүйлээ болгон эрхэмлэж, бизнесийн үйл ажиллагааны хариуцлагатай практикт тулгуурлан, байгаль орчин, нийт ажиллагсад, олон нийтийн сайн сайханд эерэг нөлөөллийг бий болгоно. Харилцагч төвтэй хандлагыг эрхэмлэдгийн хувьд бид харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг ойлгон, хангахыг чухалчилна.