30 жилийн түүхтэй Шунхлай групп нь үйлдвэрлэл, худалдаа, технологи зэрэг 8 чиглэлийн 20 гаруй компанитай. Дотоодын 10,000 гаруй ханган нийлүүлэгч, хамтрагчид, 7,500 үндсэн ажилтантайгаар Монгол Улсын 21 аймагт хүрч үйл ажиллагаагаа явуулан, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байна. 1990 онд Монгол улсад анхны ардчилсан сонгууль явагдаж Монгол улсад ардчиллын үндэс суурь тавигдсан. Үүний үр дүнд 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж Монгол улсад ардчилал, хүний эрх жинхэнэ утгаараа хэрэгжиж ардчилсан улс болсон түүхтэй. Энэ үеэс Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжин орж дэлхийн хөгжингүй орнуудтай хөл нийлүүлэн алхах боломж бүрдэж эхэлсэн юм. Хүний эрх, эрх чөлөөний суурь болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, гадаадад зорчих эрхүүд нээгдсэний зэрэгцээ зах зээлийн эдийн засгийн үндсэн зарчим болох иргэдээ хувийн өмчтэй болгох, хувийн хэвшлийг чөлөөтэй болгох үйл явц ч жам ёсоороо өрнөлөө. Энэ үеэс хувийн хэвшлийн анхны хоршоо, компаниуд байгуулагдан бүртгүүлж эхэлсний нэг нь Шунхлай байлаа. 1993 онд автомашины баталгаат засварын үйлчилгээг үзүүлэх болсноор Шунхлай группийн бизнесийн үйл ажиллагааны эхлэл тавигдсан юм. Түүхт энэ өдрөөс хойш бид гайхалтай 30 жилийг ардаа үджээ.
1996 оноос газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдааны бизнесийг эхлүүлэн ширүүн өрсөлдөөн бүхий жижиглэнгийн зах зээлд нэвтрэн, өнөөдөр салбартаа тэргүүлэх зэрэглэлийн үндэсний компаниудын нэгт зүй ёсоор тооцогдож байна. Шунхлай ХХК нь Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 99 шатахуун түгээх станц, голлох бүс нутгуудад байрлах газрын тосны бүтээгдэхүүний 8 агуулах, бүтээгдэхүүний хүргэлт, түгээлтийг хариуцсан Авто тээврийн бааз, Улсын итгэмжлэгдсэн лабораторитой үйл ажиллагаагаа явуулж байна. Шунхлай группийн ууган компаниудын нэг АПУ хувьцаат компани нь тэртээ 1924 оноос хойш Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн суурь болж, нэгэн зууны турш тасралтгүй хөгжин салбартаа манлайлж байгаагийн зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөө, байгаль эх дэлхийдээ ээлтэй хэлбэрээр, хүний хөгжлийг дээдэлсэн үйл ажиллагаа явуулсаар байна. АПУ ХК нь шингэн хүнсний 450 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлдэг. Тухайлбал ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО, Польш, БНСУ, Нидерланд, Испани, Герман, АНУ, Казахстан, Тайланд, Итали, Швейцерь зэрэг улсууд руу бүтээгдэхүүнээ экспортолж байна. Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарт Скайтел ХХК, Медиа групп ХХК-ууд үйл ажиллагаагаа явуулж, 2022 оны байдлаар үүрэн холбооны зах зээлийн 20 хувь, интернэт IPTV үйлчилгээний зах зээлийн 30 хувийг эзэлж, хэвлэл мэдээлэл, контент үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгчдийн нэг болжээ.
Шунхлай групп хэд хэдэн чиглэлд хөрөнгө оруулж, бизнесийн хүрээгээ тэлсний тод жишээ болсон Монгол Моторс групп нь анхны автомашины худалдаа, баталгаат засварын бизнесийн үргэлжлэл билээ. Өнөөдөр БНСУ-ын Хьюндай мотор, Киа моторсын албан ёсны дистрибютер компаниуд, засварын төвүүд тус группийн бүрэлдэхүүнд багтаж байна. Мөн 2012 онд байгуулагдсан олон улсын тээвэр ложистикийн Санттранс Ложистикс компани группийн хэмжээнд төдийгүй дотоодын зах зээлд тогтвортой байр суурь эзэлж, жилд 30,000 орчим тонн ачааг тээвэрлэж байна. Банк санхүүгийн үйлчилгээнд интернэт, мобайл технологи хурдтай, хүртээмжтэй нэвтэрч банк санхүүгийн зах зээлд өрсөлдөөн идэвхжиж байгаа энэ үед тэднийг хөрөнгийн хэмжээ, технологийн шийдлээрээ тэргүүлж яваа компаниудын нэг нь Жи Эс Би Капитал юм. 2022 оны байдлаар нийт актив нь 179 тэрбумд хүрсэн Жи Эс Би Капитал бол Шунхлай Группийн хурдтай өсөж яваа бизнесүүдийн нэг билээ. 2021 онд БНСУ-ын “GS25” сүлжээ дэлгүүрийн мастер франчайз эрхийг эзэмшигч Дижитал Концепт компанийг Монгол талаас Шунхлай Холдинг компани, АПУ ХК, БНСУ-ын талаас Жи Эс Рител компани хамтран байгуулав. Одоогоор “GS25”-н ая тухтай 250 салбар ажиллаж байна. Харин дөрвөн жилийн дараа гэхэд 700 салбартай болох төлөвлөгөөтэй
Дижиталчлал улс орнуудын эдийн засгийн өсөлт, өрсөлдөгч чадварыг тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг. Хөгжлийн дараагийн үед хүргэх дижитал шилжилтийн төслүүдэд Шунхлай групп хөрөнгө оруулалтаа чиглүүлж, группийн хэмжээнд төдийгүй харилцагч, хэрэглэгчийг холбосон платформ системүүдийг хөгжүүлэх, автоматжуулах төслийг хэрэгжүүлэхээр “Зеро Тек” компани, мөн хүчин чадлаараа Монголдоо хамгийн том, технологи шийдлээрээ хамгийн сүүлийн үеийнхэд тооцогдох “Эс системс“ компанийн дата төвийг бүтээн байгуулж, ашиглалтад оруулаад байна. Шунхлай групп нь эрхэлж буй бизнесийн салбар бүртээ чанараар тэргүүлж, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийг эрхэмлэн, ямагт шинэ хил хязгаар рүү манлайлах зорилго тавин ажилладаг. Шунхлайчууд бид шударга зарчим, өөриймсөг хандлагыг бий болгож, манлайлал, инновацаар ялгаран, хамтын ажиллагаа, багийн сэтгэлгээг эрхэмлэж, хүнлэг чанар, анхаарал халамжаа ямагт түгээх үнэт зүйлтэй. Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд компанийн засаглалыг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн, өндөр гүйцэтгэлтэй, чадварлаг менежментийн баг бүрдүүлэх, тогтвортой хөгжлийн стратеги хэрэгжүүлэх, байгууллагын соёлын шинэчлэлийг хийхэд онцгойлон анхаарч байна. Анх долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бид 30 жилийн хугацаанд 7,500 орчим ажилтантай, 30 орчим охин компанитай, 2 их наяд төгрөг давсан борлуулалтын орлоготой, 2 их наяд төгрөгөөр хэмжигдэх хөрөнгөтэй, бизнесийн том нэгдэл болж хөгжлөө. Шунхлай групп нь улс орныхоо өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ямагт өндөрсгөж, нийгмийн хариуцлагаар тэргүүлэн, тогтвортой хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, дэвшилтэт технологи, инновацыг цаашдын хөгжлийн суурь болгон ажиллаж байна.