ЭС ЖИ ИНВЕСТМЕНТ ЭНД СЕКЬЮРИТИС ҮЦК
“Эс Жи Инвестмент энд Секьюритис ҮЦК” ХХК нь 2021 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2021оны 10 дугаар сарын 13-ны өдрийн № 431 тоот тогтоолоор брокерийн тусгай зөвшөөрөл авсан. Бид энэхүү тусгай зөвшөөрөлийн хүрээнд дэвшилтэт технологид суурилан орон зай, цаг хугацаанаас үл хамааран харилцагчиддаа мэргэжлийн өндөр ур чадвар ёс зүйг баримтлан үйлчилдэг. Харилцагчиддаа бид SGIS апп болон dbx.sgis.mn сайтаар дамжуулан хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас худалдан авах, худалдах үйл ажиллагаанд зуучлан ажиллахаас гадна андеррайтер болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ мэдээлэл, хувьцаат компаниудын судалгаа шинжилгээг манай шинжээчид тогтмол өөрийн сошиал сувгуудаар хүргэдэг. Манай бүтээгдэхүүн үйлчилгээ нь зөвхөн хөрөнгийн бирж дээрх бүтээгдэхүүн үйлчилгээгээр хязгаарлагдахгүй мөн биржийн бус зах зээлд оролцох боломжийг харилцагчиддаа нээн өгч энэ зах зээлийн бүхий л зөвлөгөөг бид санал болгодог.