others

Бусад

Фандиа ХХК

Фандиа нь төсөл хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгч нарыг холбож, санааг санхүүжилтээр бодит болгон харилцан үр өгөөж, үнэ цэнийг хүртээх хамтын санхүүжилтийн платформ системийг, финтекийн зах зээлд бий болгох зорилготойгоор 2023 оны 2 сараас эхлэн тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Фандиа ХХК нь Funding буюу санхүүжүүлэх, Idea буюу санаа гэсэн англи хоёр үгнээс үүсэлтэй. Уриа үг: Санаагаа санхүүжүүл Алсын хараа: Бүтээлч, хөрөнгө оруулагч үндэстэнг бий болгох, итгэлцлийг түгээх, монгол төслүүдийг дэлхийд гаргах. Үнэт зүйлс: Хамтын санхүүжилт, Итгэлцэл, Бүтээлч сэтгэлгээ, Технологийн шийдэл othersКраудфандинг гэж юу вэ? Краудфандинг буюу хамтын санхүүжилт нь төсөл санаачлагч болон санхүүжүүлэгч нарыг хооронд нь холбодог буюу шинийг санаачлагчдад мөнгө босгох харин олон нийтэд өөрт таалагдсан төсөлдөө санхүүжилт хийх боломжийг олгож буй харилцан итгэлцэл, үнэ цэнийг түгээдэг платформ юм. Фандиа тухай: Фандиа нь хамтын санхүүжилт гэх тус салбарыг Монголдоо таниулж, дэлгэрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлынхаа хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны Сэндбокс нэгжид харьяалагдан ажиллаж байгаа билээ. Фандиа платформоор дамжуулан та өөрийн сонирхсон төсөлдөө санхүүжилт, хандив өгөх боломжтойгоос гадна, өөрийн төслийг байршуулах боломжтой. Фандиа платформын үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш нийт 29 төсөл орсноос 17 төсөл амжилттай биелэн санхүүжилтээ босгож хамтын санхүүжилт гэх ойлголтыг хэрэглэгчдэд тасралтгүй таниулан ажиллаж байна.

Холбоо барих:

http://www.fundea.mn/info@fundea.mn
+(976) 7200 7288