ПАУЭР Юнит ХХК
Пауэр-Юнит ХХК нь 2010 онд Цахилгаан эрчим хүч түгээх, зохицуулалтыг хангах чиг үүрэгтэйгээр үүсгэн байгуулагдаж, Цахилгаан байгууламжийн угсралт, туршилт тохируулгын зэрэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрчим хүчний чиглэлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэргэшсэн инженер, техник удирдлагын баг хамт олонтой болж тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь жилд 10-15 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчний түгээлт, борлуулалт хийж хэрэглэгчдийг тасалдалгүй, найдвартай эх үүсвэрээр хангахаас гадна дараах үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна:
- Цахилгаан үүсгүүр /Генератор/ угсралт, суурилуулалт
- 0,4-15кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын үйлчилгээ
- Өндөр хүчдэлийн хэмжилт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ
- Реле хамгаалалт автоматикийн хэмжилт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ
- Кабелийн гэмтлийн байршил тодорхойлох иж бүрэн лаборатори үйлчилгээ
- Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
- Олон улсын болон Монгол улсын стандартад нийцсэн
- Алдагдал бага, эрчим хүчний хэмнэлттэй
- Засвар үйлчилгээний зардал хамгийн бага
- Ашиглалтын хугацаа урт
- Зай талбай хэмнэсэн
- Найдвартай, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байгаль орчинд ээлтэй шинэ техник технологи нэвтрүүлэх нь бидний эрхэм зорилго билээ.