Жи Эс Би Капитал ХХК
“Жи Эс Би Капитал” ББСБ нь 2010 оны 10-р сарын 5-ны өдөр үүсгэн байгууллагдсан бөгөөд тасралтгүй 14 жил үйл ажиллагаа явуулж банк бус санхүүгийн байгууллагын бүхий л төрлийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэдгээрээ зах зээлд танигдаж, ТОП 5 ББСБ-ын нэг болж өргөжсөн билээ. Жи Эс Би Капитал ББСБ нь Улаанбаатар хотод 10, хөдөө орон нутагт 1 салбартайгаар тогтвортой үйл ажиллагаа явуулж өдгөө 30,000 гаруй харилцагчтай болсон байна. Жи Эс Би Капитал ББСБ нь харилцагчдын итгэж байршуулсан итгэлцэл, бондын хөрөнгө оруулалтыг үр ашигтай, найдвартай байршуулж, хамтын үнэ цэнийг нэмэгдүүлэхийг эрхэм зорилгоо болгож байна. 2021 оноос манай байгууллага нь тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж, байгаль орчинд ээлтэй, ногоон эдийн засгийг бүтээхэд анхаарч ТоС Холбоонд элсэж, анхны байгаль орчинд ээлтэй, иргэдийн орон байрны дулаалгыг сайжруулах, нүүрсний хэрэглээг багасгах ЧИП зээлийг Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргүүдэд амжилттай олгож, зах зээлд таниулж чадсан билээ.