others

Бусад

Уламжлалт бизнесийн салбаруудаас гадна тээвэр ложистик, барилга, зураг төсөл, банк бус санхүү, финтек, хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд группийн бүрэлдэхүүнд багтдаг.

  • Жи Эс Би Капитал ХХК

    “Жи Эс Би Капитал” ББСБ нь 2010 оны 10-р сарын 5-ны өдөр үүсгэн байгууллагдсан бөгөөд тасралтгүй 14 жил үйл ажиллагаа явуулж банк бус санхүүгийн байгууллагын бүхий л төрлийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэдгээрээ зах зээлд танигдаж, ТОП 5 ББСБ-ын нэг болж өргөжсөн билээ.

    others
  • ПАУЭР Юнит ХХК

    Пауэр-Юнит ХХК нь 2010 онд Цахилгаан эрчим хүч түгээх, зохицуулалтыг хангах чиг үүрэгтэйгээр үүсгэн байгуулагдаж, Цахилгаан байгууламжийн угсралт, туршилт тохируулгын зэрэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрчим хүчний чиглэлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэргэшсэн инженер, техник удирдлагын баг хамт олонтой болж тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

    others
  • Сантранс ложистикс ХХК

    Олон улсын тээвэр зуучийн “Сантранс ложистикс” ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдаж дэлхийн улс орнуудаас бүх төрлийн ачаа тээврийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Манай байгууллага тээвэр ложистикийн уялдаа холбоог сайжруулж оновчлох, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын чанарын удирдлагын ISO9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж түргэн шуурхай, хямд, даатгагдсан ачаа тээврийн үйлчилгээг групп компанийн болон бусад харилцагч нартаа үзүүлж байна.

    others
  • Эс Ди Сервис ХХК

    Манай компани нь 2013 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгийн менежмент, борлуулалтын дараах үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж, өнөөдрийн байдлаар Жардин хотхоны тогтмол цэвэрлэгээ, арчилгаа, хотхоны төлөвлөгөөт болон оршин суугчдад захиалгат төлбөрт цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлэх, техникийн засвар үйлчилгээ, хэрэглэгчдийн нэгдсэн дуудлагын төв, Жардин Велнесс клубын үйл ажиллагаанаас гадна АПУ ХК-ийн 6 үйлдвэрүүдийн нийтлэг үйлчилгээг хариуцан, үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн ажиллаж байна.

    others
  • Ди Эс Жи ХХК

    “Ди Эс Жи” ХХК нь Барилгын зураг төслийн мэргэжлийн байгууллага бөгөөд 2016 онд “Эс Девелопмент” ХХК-иас үйл ажиллагаагаа тусгаарлан бие даасан компани болж үйл ажиллагаагаа явуулж байна. Бид захиалагчийн даалгавар, салбарын онцлогуудыг сайтар судлан, эргономик тооцооллыг нарийн хийж, үр ашигтай, оновчтой концепци төлөвлөлтийг санал болгохыг эрхэм зорилгоо болгодог.

    others
  • “Эс Ди Инженеринг энд Констракшн” ХХК

    Барилгын төслийн менежмент, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Эс Ди Инженеринг энд Констракшн” ХХК нь 2016 онд байгууллагдсан. Манай байгууллага барилгын төслийн менежмент, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Монголын барилгын үндэсний ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүнээр 2011 оноос хойш сонгогдон ажиллаж салбарын бодлогыг тодорхойлохоор Барилга, Хот Байгуулалтын яамны тодорхой чиглэлийн ажлын хэсэгт ажиллаж байна.

    others
  • Фандиа ХХК

    Фандиа нь төсөл хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгч нарыг холбож, санааг санхүүжилтээр бодит болгон харилцан үр өгөөж, үнэ цэнийг хүртээх хамтын санхүүжилтийн платформ системийг, финтекийн зах зээлд бий болгох зорилготойгоор 2023 оны 2 сараас эхлэн тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.

    others
  • ЭС ЖИ ИНВЕСТМЕНТ ЭНД СЕКЬЮРИТИС ҮЦК

    “Эс Жи Инвестмент энд Секьюритис ҮЦК” ХХК нь 2021 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2021оны 10 дугаар сарын 13-ны өдрийн № 431 тоот тогтоолоор брокерийн тусгай зөвшөөрөл авсан. Бид энэхүү тусгай зөвшөөрөлийн хүрээнд дэвшилтэт технологид суурилан орон зай, цаг хугацаанаас үл хамааран харилцагчиддаа мэргэжлийн өндөр ур чадвар ёс зүйг баримтлан үйлчилдэг.

    others