АПУ ДЭЙРИ ХХК
APU Дэйри ХХК нь ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо болон ISO 22000, FSSC 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн Монголын анхны сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани юм. Бид үйл ажиллагаандаа чанар, хүнсний аюулгүй байдлын дараах бодлогыг баримтлан хууль эрх зүйн болон хэрэглэгчийн шаардлагад бүрэн нийцсэн, хүнсний аюулгүй байдлыг 100 хувь хангасан, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ. Хүнс үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд FSSC 22000:V4, ISO 9001:2016 стандартуудын шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, байнгын сайжруулалтыг хангана. Бид бүтээгдэхүүнийг зохион бүтээхээс эхлээд түүхий эд материалыг хүлээн авах, хадгалах, эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн түгээлтэд гаргах хүртэлх бүхий л шатанд сорилт, шинжилгээ, туршилт, баталгаажуулалтанд хяналт тавьж ажилладаг. Манай итгэмжлэгдсэн лаборатори нь олон улсын стандартын байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журам, шинжилгээний арга аргачлал, норматив техникийн баримт бичгүүд болон ISO/IEC 17025:2017 стандартыг мөрдлөг болгон үйлдвэрлэлд орж буй үндсэн болон туслах түүхий эд материал, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнд мэдрэхүй эрхтний, микробиологи, физик-химийн шинжилгээг үнэн зөв хийж, стандарт шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүн гаргахад, технологийн дамжлага бүрт хяналт тавьдаг. Манай компани үндсэн 2 лабораторитой бөгөөд лабораториуд нь Олон улсын Сорилтын лабораториудын чадавхид тавих ерөнхий шаардлага ISO/IEC 17025:2017 стандартыг хангасан олон улсад лабораторийн тоног төхөөрөмжөөр тэргүүлэгч Герман, Австри, Дани, ОХУ-ын орчин үеийн шилдэг, өндөр мэдрэмжит тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Анх 2006 онд цэвэр сүү брэндийг зах зээлд нэвтрүүлсэн. 2014 онд Сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлдэг Германы ГИА (GEA) компанийг сонгон бүрэн автомат сүүний үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Энэ нь байгаль орчинд ээлтэй Эколин савлагааны тоног төхөөрөмжөөр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэх боломж олдсон гэдгээрээ онцлогтой. 2015 онд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Элопак болон аяган савлагааны шинэ тоног төхөөрөмж суурилуулж сүү бэлтгэлийн ханган нийлүүлэлт болон чанарт эрс шинэчлэлийг бий болгосон. 2016 онд эрүүл амьдарлын хэв маягт тохирсон баяжуулсан болон үнэ цэнэ нэмэгдүүлсэн бүтээгдэхүүнд төвлөрч ажиллаж эхэлсэн бөгөөд д амин дэмээр баяжуулсан сүүг анхлан гаргасан. Мөн 2017 онд АПУ Дэйри ХХК нь бие даан тусдаа хуулийн этгээд болсон бөгөөд АПУ ХК-ийн 100%-ийн охин компани болсон юм. 2018 онд тогтвортой сүү бэлтгэлийн үндэс суурь болох кластер фермийн загварыг Хаан Банк болон НАФ-тай хамтран ашиглалтанд оруулсан. Ингэснээр уламжлалт цагаан идээний цехийг ашиглалтанд оруулж цөцгийн тос, ааруул зэргийг үйлдвэрлэж хэрэглэгчдийн гарт хүргэсэн юм. 2019 онд Петний шугамд хөрөнгө оруулан уудаг йогуртыг зах зээлд гаргасан. Цагт 6000 ширхэг савлах хүчин чадалтай Элопак шугам ашиглалтанд орсон нь монголдоо хамгийн томд тооцогдсон. Харин 2022 онд АПУ ДЭЙРИ ХХК-аас PRO+ брэндийг хэрэглэгчдийн хэрэглээний болон эрүүл мэндийн онцлогт тохируулан орчин үеийн дэвшилтэт технологийг шингээн үйлдвэрлэсэн юм. 2023 онд аналог бяслагийг зах зээлд танилцуулсан бөгөөд АПУ ДЭЙРИ ХХК-ийн “Хонин нуга” брэнд нь хүний биед хэрэгтэй амин дэм бүхий эрүүл, органик гэдгээрээ зах зээлд ялгарсан юм. Шилжилтийн үеийн органик гэрчилгээт Mont-Yak брэндийн хүрээнд ааруулан амттан, шар тос, амтат хайлмаг болон аарцан амттан зэрэг нийт 9 төрлийн сарлагийн сүүн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн гаргасан. 2024 онд АПУ Дэйри ХХК нь PRO+ брэндээ шинэчилж эрч хүч, эрүүл мэндийг сэргээх байгалийн ховор орц САФФРОН цэцгийн зөөлөн тааламжит амтыг Монгол сүүтэй хослуулан бүтээсэн.