liquid

Шингэн хүнс

АПУ ХК

1924 онд Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл суурь болж, нэгэн зууны турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй АПУ ХК нь салбартаа манлайлахын зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөө, байгаль эх дэлхийдээ ээлтэй хэлбэрээр, хүний хөгжлийг дээдэлсэн үйл ажиллагаа явуулж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж яваа ууган үйлдвэрлэгч билээ. liquidМонгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн түүхийг анхлан бичилцсэн цагаас хойш бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалт болон ололт амжилтаараа ямагт тэргүүлж ирсэн АПУ ХК нь анх 5 монгол, 9 орос ажилтантайгаар архи найруулан савлах гар ажиллагаатай жижиг үйлдвэрээр эхэлж байсан бол өдгөө орчин үеийн дэвшилтэд техник технологиор бүрэн тоноглогдсон 2500 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангадаг, дотоодын шингэн хүнсний үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани болж өргөжин хөгжжээ. Шингэн хүнсний бизнес группийн бүрэлдэхүүнд хоорондоо босоо интеграц бүхий, лонх цуглуулах, цэвэрлэж бэлтгэхээс эхлээд спиртийн үйлдвэрлэл, архи, шар айраг, ус, ундаа, жимсний шүүс, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тэдгээрийн түгээлт ба борлуулалтыг хамарсан нэг value chain үүсгэдэг компаниуд багтдаг. Шингэн хүнсний бизнесийн нэгдэл нь нийт 2,500 гаруй ажилтантай бөгөөд жилдээ 15 сая литр цэвэр спирт нэрэх, 21 сая литр архи найруулах, савлах, 110 сая литр шар айраг чанаж, савлах, 28 сая литр ус, ундаа савлах, 45 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. АПУ ХК нь одоогийн байдлаар согтууруулах ундаа, ус, ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүний нийт 450 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна. Олон улсын зах зээлд ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО, Польш, БНСУ, Нидерланд, Испани, Герман, АНУ, Казахстан, Тайланд, Итали, Швейцерь зэрэг улсууд руу бүтээгдэхүүнээ экспортолдог. ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо болон FSS 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн Монголын анхны компани юм. АПУ ХК нь 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар 20566 гаруй хувьцаа эзэмшигчидтэй, Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаа нь чөлөөтэй арилжаалагддаг, зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч компани билээ. АПУ ХК нь улсын төсөвт 400 тэрбум гаруй төгрөгийн татвар төлж, экспортын бодлогоо эрчимжүүлж, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулан ажиллаж байна. “Дэлхийд танигдах эрхэм Монгол хүмүүний оюун чадвар, ур ухаан, шинэчлэл, тогтвортой хөгжлийн ундарга байя” хэмээн эрхэм зорилгоо тодорхойлон “Үргэлж өөдөө” уриан дор дотоодын төдийгүй олон улсад бүтээгдэхүүнээ экспортолсон олон улсын компани болох зорилготойгоор ажиллаж байна. liquid

Холбоо барих:

https://www.apu.mn/info@apu.mn
+(976) 7600 2220