АПУ ХК
1924 онд Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл суурь болж, нэгэн зууны турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй АПУ ХК нь салбартаа манлайлахын зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөө, байгаль эх дэлхийдээ ээлтэй хэлбэрээр, хүний хөгжлийг дээдэлсэн үйл ажиллагаа явуулж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж яваа ууган үйлдвэрлэгч билээ.