Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд 1990 оны үед шилжсэн байдаг. Энэ үеэс манай улсад дэвшилтэт үзэлтэй дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах боломж нээгдэж, хүний эрх чөлөөний үндэс болох шашин шүтэх, гадаадад зорчих зэрэг эрхүүдийг хуульчлан баталж эдийн засгийн хөгжлийн эх үүсвэр тавигдсан.
Цаашлаад хувийн хэвшлийг чөлөөтэй болгож, хувийн өмчтэй болох боломж бүрдсэн. Ийнхүү хувийн хэвшлүүд шинээр байгуулагдаж байсны нэг нь Шунхлай ХХК бөгөөд 1993 онд автомашины баталгаат засварын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан газрын тосны бүтээгдэхүүн импорт, шингэн хүнс үйлдвэрлэл худалдаа, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, тээвэр ложистик, үл хөдлөх хөрөнгө менежмент, ая тухтай дэлгүүр, техник технологийн үйлчилгээ үзүүлж тэргүүлэх групп компани болон өргөжин тэлсээр байна. Түүнчлэн эрхэлж буй бизнес, салбар тус бүрийн чиглэлээрээ дэлхий нийттэй зэрэгцэн алхаж Монгол улсаа төлөөлөх бүтээгдэхүүн үйлчилгээг экспортлон гаргаж дэлхийн стандарт, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, улсынхаа хөгжил дэвшлийг хурдасгах хөдөлгүүр нь болж ирсээр байна.
Түүнчлэн эрхэлж буй бизнес, салбар тус бүрийн чиглэлээрээ дэлхий нийттэй зэрэгцэн алхаж Монгол улсаа төлөөлөх бүтээгдэхүүн үйлчилгээг экспортлон гаргаж дэлхийн стандарт, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, улсынхаа хөгжил дэвшлийг хурдасгах хөдөлгүүр нь болж ирсээр байна.
Бид бүгд өдөр тутамдаа анзаардаггүй ч бие биенээсээ үргэлжийн харилцан хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл бизнес түншүүд, хэрэглэгч, харилцагч бүгд хоорондоо харилцан уялдаатай амьдардаг. Түүнийгээ ухамсартаа гүн шингээн ажиллаж, хамтын ертөнцөө илүү сайхан болгохыг уриалж Life in Synergy “Харилцан хамааралтай амьдрах” ойлголтыг таниулан түгээж хамтдаа өсч хөгжин илүү сайхан амьдралын төлөө хичээж хөгжихийг санал болгож өдөрт 1,6 тэрбум, сард 50 орчим тэрбум төгрөгийн татвар шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлж, нийт 7000 гаруй ажилтандаа сард .... төгрөгийн цалин олгохоос гадна дотоодын 10,000 гаруй бизнес эрхлэгчдээс .... төгрөгийн бараа, ажил үйлчилгээ авч шууд бусаар мөн 15,000 гаруй хүний тогтмол ажлын байртай болгож байна.