Бизнесийн ёс зүйн дүрмийн зорилго
Энэхүү АПУ Группийн Бизнесийн ёс зүйн дүрмийн зорилго нь тус Группийн харьяа компаниуд болон нийт ажилтнуудын өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээг тодорхойлоход оршино.

Компанийн нэрийн өмнөөс Компанийг төлөөлөн аливаа нэг үйлдэл хийхэд анхаарах ёстой зүйлсийн талаарх үндсэн зарчмуудыг тусгасан байдаг. Энэ нь бид юунд зорьдог болон ажилтны хувиар танаас юуг шаардах талаар тодорхойлно.
Олон төрлийн агуулга бүхий дагалдах бодлогуудтай бөгөөд танд практик зааварчилгаа өгөх зорилгоор дагалдах бодлогуудын товч агуулгыг хураангуй байдлаар тусгаж, дэлгэрэнгүйг үзэх боломжтой байдлаар энэхүү дүрмийг бэлтгэсэн болно.
Бизнесийн ёс зүйн дүрмийг дараах этгээдүүд заавал дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд өөрийн үйл ажиллагаандаа өөрийн болон компанийн нэр хүндийг үргэлж хүндэтгэж, ёс зүйтэй ажиллах үүрэгтэй.