Бидний хийж буй бүх зүйл таны амьдралд баяр баясал нэмж, илүү гэгээлэг ирээдүйг бүтээхэд тань хувь нэмрээ оруулахад зориулагддаг.
Хэрэглэгч болон оролцогч талуудынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын хууль тогтоомж, үндэсний болон олон улсын стандартад нийцүүлэн, сайн туршлагаар баяжуулан, үр ашигтайгаар хүргэнэ. Бид ажилтан бүрийнхээ мэдлэг, ур чадварыг хөгжүүлэн, технологийн инновацид түүчээлж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулна.
Бид ажилтан болон оролцогч талуудын аюулгүй байдлыг эрхэмлэж, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлнэ. Үүний тулд холбогдох хууль тогтоомж, олон улсын болон үндэсний стандартыг хангасан хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгон хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулан ажиллана.
Скайтел группээс олон нийтэд ил болгосноос бусад мэдээллийг Нууцлалтай гэж үзэж хамгаална. Мэдээллийн бүх төрлийн тээгч, зөөгч, агуулагчийг адилтган үзэж хяналтад байлгана.
Хэрэглэгчийн хувийн мэдээллийг болон байгууллагын өөрийн мэдээллийг аюулгүй байлгаж, хадгалж хамгаалахын зэрэгцээ хүртээмжтэй байдал, үнэн зөв байдлыг хангахад тэгш хандаж ажиллана.