Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, салбар бүрт хувийн хэвшлүүд үүсэн байгуулагдаж байсны нэг нь “Шунхлай” ХХК байлаа.
Шунхлай ХХК нь олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа шат дараалалтайгаар нэвтрүүлж байна.
Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт юм.
Өнөөдөр “Шунхлай” ХХК нь Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 99 гаруй шатахуун түгээх станц, хангалтын хүрээний голлох бүс нутгуудад байрлах газрын тосны бүтээгдэхүүний 8 агуулах, бүтээгдэхүүний хүргэлт, түгээлтийг хариуцсан авто тээврийн бааз, улсын итгэмжлэгдсэн лабораторитой үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид хөгжлийг эрхэмлэгч чадварлаг ажилтнууд, хүн ба байгальд ээлтэй дэвшилтэт технологид тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, байгаль орчны бохирдлоос болон осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэвшүүлэн хуулийн шаардлагыг биелүүлж, нийтийн эрх ашгийг дээдлэн ажиллана.